Номын баяр-2015

November 19, 2015

“Номын баяр 2015 “арга хэмжээнд Аймгийн төв номын сангаас шинэ номын үзэсгэлэн, хамгийн хамгийн ном, өөрсдийн гараар урласан номнуудыг уншигчиддаа сонирхууллаа. Мөн номын худалдаа, солилцооны үйл ажиллагаа явуулж шинэ хуучин номын худалдааг зохион байгууллаа.

Номын баяр-2015

November 19, 2015

Аймгийн Төв номын сангаас “Номын баяр -2015 “арга хэмжээг тохиолдуулан шилдгийн шилдэгээ шалгарууллаа.
Шилдэг уншигчаар Гэрээр ном олгох танхимын уншигч Х.Бадамсүрэн
Шилдэг уншигч сурагчаар Нийтийн уншлагын танхимын уншигч 3-р сургуулийн 12Г ангийн сурагч У. Пэрэнлэйжамц
Шилдэг уншигч сурагчаар Хүүхдийн уншлагын танхимын уншигч 1-р сургуулийн 4Б ангийн сурагч Т. Өлзийсайхан
“Шилдэг номын элч 2015” -аар Цагдаагийн газрын сэтгэлзүйч Г. Цолмон нар шалгарлаа.

Зөөврийн номын сангийн үйлчилгээ

Хоёр дугаар сар 11, 2015

Өмнөговь Аймгийн Төв номын сан нь Аймгийн удирдлагын ордонд явуулын үйлчилгээгээр шинэ номын үзэсгэлэн гаргаж уншлага үйлчилгээ үзүүллээ.

Монгол уламжлалт ёс заншил – номын үзэсгэлэн

Хоёр дугаар сар 10, 2015

Монгол үндэстний сар шинийн баярыг угтаж Аймгийн Төв номын сангаас уламжлалт ёс заншил, өв соёлын холбогдолтой номын үзэсгэлэнг уншигч та бүхэнд дэлгэн гаргалаа.

Хүрэлцэн ирж уншиж танилцаарай.

М-Си-Эс Групп ном хандивлалаа.

Хоёр дугаар сар 10, 2015

М-Си-Эс Группээс санаачлан хэвлүүлсэн Монголын бизнесийн үүсэл, өрнөл, хөгжлийн түүхийн “Хувийн бизнесээс үндэсний бүтээн байгуулагч” хэмээх хураангуй альманах номыг Өмнөговь аймгийн Төв номын санд М-Си-Эс дистрибюшн компаний Өмнөговь салбарын дарга Цэцгээ хүлээлгэн өглөө.
Эрхэм дээд номын бэлгийг хүлээн авсан Өмнөговь аймгийн Төв номын сангийн хамт олны зүгээс , нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс М-Си-Эс Группын хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Номын буян дэлгэрэх болтугай.

“Хувийн бизнесээс үндэсний бүтээн байгуулагч” ном нь бизнесийн салбарын түүхийг хураангуйлан өгүүлсэн анхдагч бүтээл болсон бөгөөд  үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд Нэпко хэвлэлийн газартай хамтран бүтээсэн юм.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “National Geographic”-ийн стандартыг баримтлан бүтээсэн энэхүү ном Нүүдэлчид ба зах зээл, Коммунист эдийн засаг, Нийгэм солигдов, Наймаанаас бизнест хөл тавьсан монголчууд, Эрчээ авсан эдийн засгийн шинэтгэл, Үүргийн худалдаанаас үндэсний компаниуд, Бүтээн байгуулсан он жилүүд гэсэн 7 хэсэгтэй бөгөөд хэсэг тус бүрт онцлох үйл явдал, хандлагыг холбогдох баримт, зураг, он дарааллаар илэрхийлжээ.
Монголын бизнесийн түүхэнд өөрийн гэсэн томоохон хувь нэмрээ оруулж , түүхийг бүтээлцэж яваа уг группын бизнесийн түүхэн замналыг энэхүү номноос уншаарай.

Номын сангийн явуулын үйлчилгээ сургуулиудаар

Хоёр дугаар сар 2, 2015

Өмнөговь аймгийн төв номын сангийн явуулын үйлчилгээ төвийн 1,3-р сургуулиудад ажиллаж номын танилцуулга, уншлага үйлчилгээг багш , сурагчдад зориулан зохион байгууллаа.

Явуулын үйлчилгээ цэцэрлэгүүдэд

Нэг дүгээр сар 27, 2015

Аймгийн Төв Номын сангийн явуулын үйлчилгээгээр 24,4,2-р цэцэрлэгийн бэлтгэл болоод ахлах бүлгийн ангиудад зурагт болон танин мэдэхүйн номоор үйлчилж хүүхдүүдийн сонирхсон үлгэрүүдийг ярьж өглөө.

Шинэ ном ирлээ

Нэг дүгээр сар 27, 2015

Манай номын сангийн бүх танхим тасгуудад шинэ сонирхолтой номнууд ирлээ. Уншигч үйлчлүүлэгч таны уншихыг хүссэн , сүүлийн үед гарсан шилдэг борлуулалттай номнууд ирсэн.

Ханхонгор суманд

Арван хоёрдугаар сар 1, 2014

Ханхонгор сумын номын сангийн ажил байдалтай танилцаж электрон программд ном оруулах явцад заавар зөвлөгөө өгч ажиллав.

Соёлын ажилтны баяр-2014

September 17, 2014

This slideshow requires JavaScript.

Өмнөговь Аймгийн Соёлын ажилтнууд жил бүр цугларч Соёл урлагийн ажилнуудын баяраа хамтран тэмдэглэдэг билээ. Энэ жил 3 дахь удаагийн баярын арга хэмжээг Цогт-Овоо сум 2014 оны 9-р сарын 5-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Цогт-Овоо сумын Засаг дарга, Тамгын газар, ИТХурал, Соёлын төвийн хамт олон, ардын авьяастнуудад талархал илэрхийлье.
Уг баярт манай хамт олон оролцож сумдын номын санчдын дунд зарласан “Шилдэг номын санч” шалгаруулах уралдааны 2-р шатыг амжилттай зохион байгуулсан. Уг уралдаанд 1-р байрыг Булган сумын номын санч Ц.Тогоохүү, 2-р байр Хүрмэн сумын номын санч Б.Цэвэлмаа, 3-байр Мандал-Овоо сумын номын санч Л.Дэжидмаа, тусгай байрыг Ноён сумын номын санч Ж.Бадамсүрэн нар тус тус эзэлж манлайллаа.
Уралдаанд оролцсон номын санчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.