Номын сан нар үзэхээ болих нь ээ

Аймгийн Төв Номын сангийн барилга 1972 онд ашиглалтанд орсон цагаас хойш эдүгээг хүртэл их засвар хийгдэж байгаагүй. Төсөв мөнгөндөө захирагдаж жил бүр будаг шохойгоор өнгөө засна. Энэ жил уламжлалт засал хийгдэж бараг л  дуусч байгаа. Барилгын багтаамж орчин үеийн номын сангийн шаардлага хангахаа болиод , зүс царай дорой,  мөнгөтэй хөгжилтэй газрын номын сан гэж хэлэхээргүй болоод байна. Гэтэл муу дээр муухай гэгчээр ойр хавьд өндөр өндөр барилгуудын шав тавих нэрийдлээр хашаа хатган үйлчлүүлэгч олны номын санд орох орц  хумигдсаар. Дотор нь суугаа ажилчид ч бухимдмаар дүр төрх бий болоод байна. Баруун талд байх үзэмж муу бараг нийтийн 00 болчихсон муухай үнэртэй шавар тагз, баруун урд талд , баруун хойд талдаа  барилгын шав тавигдан хашаагаар хашигдан хойд талаар бүр явган хүний замыг хаан хаших нь гайхалтай. Одоо бүр номын сангийн зүүн хойд талд гэр барьж барилгачид нь байрлах бололтой. Тэд хаана бие засч хаана бохироо хаях болоо?

Нөгөө хотын үзэмж , нөгөө 80 жилийн ой угтсан хотын өнгө үзэмж нэмэх ажил юу болоод байнаа?

Бид заавал хэлж ярих ёстой юу? Хийх ёстой хүмүүс нь энэ асуудлыг харахгүй байгаад байна гэж үү ?

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s


%d bloggers like this: