“Утга уянга” уран уншлагын уралдаан

November 23, 2015

Даланзадгад сумын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Утга уянга” уран уншлагын уралдаан амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 4 сургуулийн 18 сурагч оролцсоноос
1-р байрыг 2-р сургуулийн 11Б ангийн сурагч Х. Бямбацогт “Цасангоо ” зохиол
2-р байрыг 3-р сургуулийн 12А ангийн сурагч Б. Хоролсүрэн “Нангиадын хатан ” зохиол
3-р байрыг 2-р сургуулийн 10А ангийн сурагч М. Сайнжаргал “Хайр дурлалаа өгөөч ” зохиолуудыг уран уншиж байр эзэллээ.
Уралдаанд оролцсон авьяаслаг хүүхдүүддээ сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

БОЛГАР ДАХЬ АМЕРИКИЙН ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

November 19, 2015

321

Болгар дахь Америкийн Их Сургуулийн давуу тал:

  •  Тус сургууль АНУ болон Болгарт магадлан итгэмжлэгдсэн
  • Академик амжилт, удирдан манлайлал болон санхүүгийн хэрэгцээн дээр үндэслэсэн сургуулийн тэтгэлэг олгодог
  •  Либерал Арт боловсролын системтэй
  • Бүх хичээл Англи хэл дээр явагддаг
  • Шилдэг эрдэмтэн багш нар багшилдаг
  • Оюутан солилцооны хөтөлбөрөөр дэлхийн 10 орны 300 их дээд сургуульд суралцах боломжтой
  •  Монголоос гадна 40 орны оюутнууд суралцдаг
  •   Онолын мэдлэгээс гадна практик дадлага туршлагыг олгодог
  •   Дэлхийд  хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын диплом
  •  Төгсөгчид нь Америк болон Европын их дээд сургуульд амжилттайгаар үргэлжлүүлэн суралцаж байгаа

Болгар дахь Америкийн Их Сургууль дараах мэргэжлээр сургадаг:

Бизнесийн удирдлага, Компьютерийн ухаан, Мэдээлэл Зүй, Уран Зохиол, Эдийн засаг, Европ судлал, Түүх, Сэтгүүл зүй/Хэвлэл мэдээлэл, Математик, Улс төр судлал/Олон улсын харилцаа, Антропологи, Америк судлал,  Дүрслэх урлаг, Мэдээлэл зүй, Уран зохиол, Философи, Зүүн өмнөд Европ судлал

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  •  Монгол Улсын иргэн байх
  • 2016 оны 6-р сард арван хоёр жилийн сургуулиа төгсөх /жич 1 курсын оюутнууд байж болно/
  •  Онц сайн дүнтэй суралцдаг байх
  • TOEFL – 550 буюу IBT TOEFL-ийн 80 ба түүнээс дээш оноо авах чадвартай байх

Жич: TOEFL-ийн босго оноонд хүрээгүй өргөдөл мэдүүлэгчдэд тус сургууль сургуулийн дэргэдэх  Англи хэлний бэлтгэл Институтэд суралцах боломж олгодог. Тус сургуулийг сонирхсон хэн бүхэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөхгүй ба сургуульдаа тэнцсэн тохиолдолд ч тус төвд зуучлалын хөлс төлөхгүй болно.

Өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 12-р сарын 18 мөн 2016 оны 6 сарын 1

Манай хаяг:                  Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж

МКМ 24-р байр, 1-р давхар, Улаанбаатар-48

Утас: 319016   Факс: 326941

Э-шуудан: odonchimeg@earcmn.org

Website: www.aubg.edu;  www.facebook.com/AUBGcurious; https://www.facebook.com/EdUSAMongolia

Д.Нацагдоржийн уран бүтээлээс

November 19, 2015

Аймгийн Төв номын сангийн Гэрээр ном олгох танхим болон Нийтийн уншлагын танхимд сурагчдын амралтанд зориулж Д.Нацагдоржийн ном болон зохиолуудаар үзэсгэлэн гаргалаа.

Шилдэг өгүүллэгүүд

November 19, 2015

Аймгийн Төв Номын сангийн нийтийн уншлагын танхимаас богино өгүүллэг уран уншлагын уралдаан зарласантай  холбогдуулан оролцох хүүхдүүддээ зориулаад өгүүллэгийн номоор үзэсгэлэн гаргалаа. Уншигч та бүхэн уншиж сонирхоно уу.

Уран уншлагын уралдаанд урьж байна.

November 19, 2015

121

Нүүдлийн номын сан

November 19, 2015

Аймгийн төв номын сангаас Нүүдлийн номын сангийн үйлчилгээг Төрийн банкны бүх ажилтан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдад уншлага үйлчилгээ үзүүллээ. Бидний үйл ажиллагаанд хамтарч ажилласан байгууллагууддаа баярлалаа.

”Тусламжийн гараа сунгацгаая”

November 19, 2015

Өмнөговь аймгийн Төв номын сангийн хамт олон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс эмзэг бүлгийн өрхүүдэд туслах ᠌᠌”Тусламжийн гараа сунгацгаая” аянд нэгдэж Аргалантын 4-9 тоотод оршин суух өрх толгойлсон эмэгтэйчүүд Б.Алтансувд, Э.Мөнгөнсүх нарын гэр бүлд нэг удаагийн тусламж дэмжлэг үзүүллээ.
Уг айлд одоогийн байдлаар 3 өрхийн 10 ам бүл нэг дор амьдарч байгаагаас 2 сартайгаас 13 настай 5 хүүхэд хүндхэн амьдарч байна. Бидний зүгээс уг хүүхдүүдийг эрүүл, аюулгүй, цэвэр цэмцгэр орчин амьдраасай гэсэн сэтгэлээр хүүхдийн хувцас, 110000 төгрөгний хүнс, витамин, ахуйн хэрэглээ, бичиг хэрэгслийн зүйл өгч сэтгэлийн дэм хайрлалаа.
Хүүхдүүдийг суралцах ёстой сургууль, цэцэрлэгт нь хамруулах тал дээр холбогдох байгууллагуудад хандан хүсэлтүүдийг тавьж байгаа бөгөөд удахгүй тэд үе тэнгийхнийхээ дунд суралцаж, хөгжих боломжоор хангагдана гэдэгт итгэлтэй байна.

Номын баяр-2015

November 19, 2015

Номын баяр -2015 арга хэмжээний хүрээнд Аймгийн Төв номын сангаас идэвхтэн уншигч Ё. Бямбажавтай хамтран АХА тэмцээн зохион байгуулж явууллаа уг арга хэмжээнд бүх л насны хүн оролцсон бөгөөд
1-р байранд Амгалан Мандал-овоо сумын өндөр настан ,
2-р байранд Хоролсүрэн 3-р сургуулийн 12А
3-р байранд Энххүслэн 3-р сургуулийн 12А ангийн сурагч тус тус байр эзэллээ.

IMG_4023

Номын баяр-2015

November 19, 2015

Номын баяр-2015 арга хэмжээний хүрээнд “Оюунлаг Өмнөговь” номын аянаар цугларсан номнуудыг сумд сургуулиудын номын сан болон аймгийн Төв номын санд гардуулан өглөө. Хандивын аянд нэгдэж ном хандивласан УБ хотод оршин суугаа Өмнөговьчууддаа баярлалаа.

“Номын баяр 2015 “

November 19, 2015

Аймгийн Төв номын сангийн Гэрээр ном олгох танхим Нүүдлийн номын сангийн үйлчилгээгээр 8-р цэцэрлэгт очиж багш ажилтан албан хаагчдад шинэ номоо танилцуулан уншлага үйлчилгээ үзүүллээ.


Follow

Get every new post delivered to your Inbox.