Хүнсний ногоо тариалагчдад зориулсан номын үзэсгэлэн

Зургадугаар сар 6, 2014
Өмнөговь Аймгийн Төв номын сангийн нийтийн уншлагын танхимд газар тариалангын улирал эхэлж байгаатай холбогдуулан газар тариалан эрхэлдэг анхлан ногоо тариалах гэж буй хүмүүсд зориулсан хүнсний ногоо тариалах, мод тарих, бусад туслах аж ахуй хэрхэн эрхлэх талаарх гарын авлага номнуудаар үзэсгэлэн гарган үйлчилж байна. Та бүхэн хүрэлцэн ирж дэ1001941_1438172803095775_5415674583721671217_nэрх номнуудаас сонгон үйлчлүүлнэ үү.

Нүүдлийн номын сан-МСҮТ-д

Зургадугаар сар 6, 2014

МСҮТ-д Нүүдлийн номын сангийн үйлчилгээгээр 2014 оны 4-р сарын 9-нд номын сангийн үйл ажиллагааг танилцуулж шинэ номын үзэсгэлэн болон сэдэвчилсэн үзэсгэлэнг нийт 123 ширхэг номоор гаргаж багш ажилчид болон сурагчдад үйлчлэв.
Уншигч – 6
Ирэгсэд – 79
Ном олголт – 7

 

Өмнөговь Аймгийн Төв Номын сангаас зарласан “МИНИЙ АНХНЫ НОМ ” уралдааны шилдгүүд тодорлоо. 

Дөрөвдүгээр сар 24, 2014

“МИНИЙ АНХНЫ НОМ ”  уралдаанд нийт 68 хүүхэд бүтээлээ ирүүлснээс

1-р байрыг 1-р сургуулийн 5д ангийн сураг Д.Дэлгэрмаа Миний анхны шүлгийн ном
2-р байрыг 1-р сургуулийн 11г ангийн сурагч О.Мөнхцацрал Миний анхны ном миний өдрийн тэмдэглэл
3-р байрыг 1-р сургуулийн 5г ангийн сурагч Б.Баян-Эрдэнэ, Э.Мөнхтулга нар Болдоггүй бор өвгөн хамтын бүтээл
Тусгай байрыг Цогтцэций сумын Мөрөөдөл цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Рагчаасүрэн Монгол ухаанаар хөгжихүй бүтээлээрээ тус тус шалгарлаа.
Уралдаанд анги хамт олноороо идэвхтэй оролцсон 3-р сургуулийн 5б ангийн хамт олонд болон уралдааныхаа бүх оролцогчиддоо сурлагийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Амьдралынхаа анхны номыг бүтээсэн та бүхэн маань цаашид олон шилдэг бүтээлүүдийн эзэд болох болтугай.

Өмнөговь аймгийн соёлын ажилтнууд чууллаа

Гуравдугаар сар 26, 2014

Өмнөговь аймгийн соёлын ажилтнууд чууллаа

“Зохиолч-Уншигчдын уулзалт”

Гуравдугаар сар 17, 2014

3-р сарын 15-нд Аймгийн Төв Номын сангийн Нийтийн Уншлагын танхимд шүлэг яруу найраг сонирхогч хүүхэд залуучууд “Болор цом” яруу найргийн наадмын дэд байрын шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч В.Нэргүй, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, яруу найрагч М.Наранболд нартай уулзлаа.
Хүүхдүүдийн шүлэг яруу найргийг сонсож зөвлөгөө өгөн, ном унших, номын талаар яриа өрнүүлсэн яруу найрагчид өөрсдийн бүтээлийн дээжээс аймгийн Төв номын санд гардуулан өглөө.

Яруу найрагчидтай хийх уулзалт

Гуравдугаар сар 12, 2014

10001508_1428451840734538_74359053_n

МИНИЙ АНХНЫ НОМ УРАЛДААН ЗАРЛАЛАА.

Гуравдугаар сар 10, 2014

my1stbook

Өмнөговь Аймгийн Төв Номын сан байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж Аймгийн Төв Номын сангаас  “Миний анхны ном” уралдааныг зарлаж байна. Хүүхдүүд та бүхэн  уншсан ном зохилоосоо сэдэвлэсэн буюу өөрийн зохиол бүтээлээрээ ном бүтээн “Миний анхны ном” уралдаанд өргөнөөр оролцоорой.

Уншихыг хүсдэг утга агуулга, өнгө дизайн, хэлбэр хэмжээ, өвөрмөц байдлыг тусган мөрөөдлийн номоо өөрийн гараар урлацгаая.

Зорилго: Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ном унших, номын утга агуулгыг ойлгон ухаарч өөрийнхөөрөө бүтээлчээр илэрхийлэх чадварыг дэмжих.

Хугацаа: 3-р сарын 12-наас 3-р сарын 26-ийг хүртэл бүтээлийг хүлээн авна.

Хамрах хүрээ: Өмнөговь аймгийн Ерөнхий Боловсролын сургуулиудын 5-11-р ангийн сурагчид

Шалгаруулалт:

Хүүхдүүдийн бүтээсэн номнуудаас дараах үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шилдгүүдийг тодруулна.

-          Агуулга

-          Дизайн

-          Өвөрмөц байдал

-          Өөрийн гараар хийсэн эсэх

Шалгарсан бүтээлүүдээр 3-р сарын 31-ээс 4-р сарын 4- ний өдрүүдэд Төв Номын сан дээр үзэсгэлэн гаргана.

Шагнал урамшил:

1-р байр – 1    Өргөмжлөл, Номын багц, мөнгөн шагнал

2-р байр – 2    Өргөмжлөл, Номын багц, мөнгөн шагнал

3-р байр – 2    Өргөмжлөл, Номын багц, мөнгөн шагнал

Тусгай байр -3  Дурсамж, Ном

“Дөрвөн бэрх” тэмцээн зохион байгууллаа.

Хоёр дугаар сар 24, 2014

Өмнөговь Аймгийн Төв Номын сангаас Даланзадгад сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд ардын уламжлалт ёс заншилын сэдэвт “Дөрвөн бэрх” тэмцээн зохион явууллаа. Хүүхэд багачуудыг ардын уламжлалт ёс заншил, ардын аман зохиолоос суралцуулах, тэдний авьяасыг дэмжих зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 6 цэцэрлэгийн хүүхдүүд оролцсоноос

1-р байрыг 4-р цэцэрлэгийн “Азын 4 бэрх” баг
2-р байрыг 8-р цэцэрлэгийн “Наадацгаая” баг
3-р байрыг 9-р цэцэрлэгийн “Таван эрдэнэ” баг тус тус эзэллээ.
Тэмцээн уралдаанд шавь нараа бэлтгэн оролцуулсан бүх багш нар, цэцэрлэгүүддээ Аймгийн Төв Номын сангийн хамт олны зүгээс ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн тайз чимэглэлийн хэрэглэгдэхүүнээр дэмжин хамтран ажилласан 11-р цэцэрлэгийн захиргаанд талархал илэрхийлье.

Нүүдлийн номын сан Ханхонгор суманд

Хоёр дугаар сар 17, 2014

Өмнөговь Аймгийн Төв Номын сангийн Нүүдлийн номын сангийн үйлчилгээ Ханхонгор суманд 2-р сарын 13нд ажиллалаа.

Энэ үеэр сумын номын санд арга зүйн тусламж зөвлөгөө өгч иргэд хүүхэд багачуудад шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж танилцууллаа.

Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд  чанга уншлага, сурагчдын дунд уншсан номын сэдвээр гар зургийн уралдаан, ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулав.

This slideshow requires JavaScript.

Хөгжлийн Мэдээлэл сургалтын төвийн сурталчилгааны 7 хоног

Хоёр дугаар сар 17, 2014

Өнгөрсөн 7 хоногт манай номын сангийн Хөгжлийн Мэдээлэл-Сургалтын төв үйл ажиллагаа үйлчилгээгээ иргэдэд сурталчилах дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

- Улс үндэстнүүдийн талаарх танин мэдэхүйн англи номын үзэсгэлэн

- Анги хамт олны урилгат үйлчилгээ

- Гадаад хэлийг  хялбар сурах аргууд  сэдэвт лекц “Арго хэл судлалын багш” Энхбаяр

Тус танхимаас та дараах үйлчилгээ мэдээллийг авах боломжтой.

- Англи хэл дээрх төрөл бүрийн шинжлэх ухаан болон уран зохион танин мэдэхүйн номнуудаас  сонгон унших

- Цахим ном унших төхөөрөмж ашиглан монгол хэл дээрх сүүлийн үеийн номнуудыг унших

-Интернэтийн үйлчилгээ

- Америкийн тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл

- Англи хэлний шалтгалтанд бэлтгэх гарын авлага материалууд /TOEFL iBT, SAT, GRE, GMAT гэх мэт/

-Англи хэл дээр кино үзэх

- Хэвлэх, хувилах


Follow

Get every new post delivered to your Inbox.