Номын сангийн явуулын үйлчилгээ

Зургадугаар сар 25, 2014

2014 оны 06 сарын 19 нд Өмноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн урилгаар Аймгийн Төв номын сангийн явуулын номын сангийн үйлчилгээг үзүүллээ. Цагдаагийн хэлтсийн нийт ажилчин, албан хаагчид уншлага үйлчилгээнд маш идэвхтэй хамрагдлаа. Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө ажилладаг та бүхэнд ажлын амжилт хүсье.

Ахмад номын санч Ц.Цэен-Ойров МУСТА цол тэмдэгээр шагнагдлаа

Зургадугаар сар 6, 2014

Өмнөговь аймгийн Төв номын сангийн хамт олон ахмад номын санч Ц.Цэен-Ойровт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгийг нь Ах дүү, үр хүүхдүүдийнх нь дунд хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Орон нутагт номын санг хөгжүүлэхэд оруулсан гавьяагаа үнэлүүлж салбарын дээд шагналаа гардсан ахмад номын санч Ц.Цэен-Ойров эгчдээ аз жаргал хорвоогийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Та энэрэнгүй үйлстэн” аяны хүрээнд

Зургадугаар сар 6, 2014

Улаан загалмай нийгэмлэгээс санаачилсан “Энэрэнгүй үйлстэн” аяны хүрээнд Аймгийн Төв номын сан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2 айл өрхөөр орж өөрсдийн боломжийн дагуу хандив өглөө

 

Нүүдлийн номын сан

Зургадугаар сар 6, 2014

05 сарын 22 нд Аймгийн Төв номын сангаас Даланзадгад сумын Тамгын газарт явуулын номын сангийн үйлчилгээгээр очиж уншлага үйлчилгээ зохион байгууллаа.

“Та энэрэнгүй үйлстэн” аяны хүрээнд

Зургадугаар сар 6, 2014

Улаан загалмай нийгэмлэгээс санаачилсан “Энэрэнгүй үйлстэн” аяны хүрээнд Аймгийн Төв номын сан нь, баг бүрээс амжиргаагаа дээшлүүлэх зорилготой, сурах эрмэлзлэлтэй иргэдийг интернэтийн анхан шатны сургалтыг амжилттай заан сургалаа.Сургалтанд хамрагдсан хүн бүрт ажил амьдарлын амжилт хүсье.

ҮЛГЭРЧ ХҮҮ-2014

Зургадугаар сар 6, 2014

Өмнөговь аймгийн Төв номын сан, Даланзадгад Сумын Засаг Даргын Тамгын газар хамтран Даланзадгад сумын бүх цэцэрлэгүүдийн дунд Үлгэрч хүү уралдааныг амжилттай зохион явууллаа.Уламжлал болгон зохиогддог энэхүү уралдаандаа амжилттай оролцсон нийт цэцэрлэгүүд, хүүхэд багачууддаа баярлалаа.

 

This slideshow requires JavaScript.

АХА тэмцээн зохион байгууллаа

Зургадугаар сар 6, 2014

Манай номын сангийн байнгын уншигчдаас номын сангийнхаа үйл ажиллагааг дэмжиж, ном уншин олж авсан мэдлэг мэдээллээ бусадтай хуваалцах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдгын нэг нь ахмад уншигч Ё.Бямбажав гуай билээ.
Тэрээр танин мэдэхүйн чиглэлээр уншиж цуглуулсан мэдээллээ эмхэтгэн 2013 онд “Хүний авьяас билгийн гайхамшиг” номыг гаргасан юм. Ё.Бямбажав гуайтай хамтран бэлтгэсэн танин мэдэхүйн асуултуудаар 2014 оны 4 сарын 30 нд АХА тэмцээн зохион явууллаа ЕБС-ийн ахлах ангийхан оролцсоноос 1-р байр 1-р сургуулийн 10 Д ангийн сурагч Даваабилэгт, 2,3- р байрнд 1-р сургуулийн 11 Д ангийн Г. Амарболд, Б. Шүрэнцэцэг нар амжилттай оролцлоо.

“Миний анхны ном” уралдааны дүн гарлаа

Зургадугаар сар 6, 2014

Өмнөговь Аймгийн Төв Номын сангаас зарласан “МИНИЙ АНХНЫ НОМ ” уралдааны шилдгүүд тодорлоо.
Уг уралдаанд нийт 68 хүүхэд бүтээлээ ирүүлснээс
1-р байрыг 1-р сургуулийн 5д ангийн сураг Д.Дэлгэрмаа Миний анхны шүлгийн ном
2-р байрыг 1-р сургуулийн 11г ангийн сурагч О.Мөнхцацрал Миний анхны ном миний өдрийн тэмдэглэл
3-р байрыг 1-р сургуулийн 5г ангийн сурагч Б.Баян-Эрдэнэ, Э.Мөнхтулга нар Болдоггүй бор өвгөн хамтын бүтээл
Тусгай байрыг Цогтцэций сумын Мөрөөдөл цогцолбор сургуулийн 11а ангийн сурагч Рагчаасүрэн Монгол ухаанаар хөгжихүй бүтээлээрээ тус тус шалгарлаа.
Уралдаанд анги хамт олноороо идэвхтэй оролцсон 3-р сургуулийн 5б ангийн хамт олонд болон уралдааныхаа бүх оролцогчиддоо сурлагийн өндөр амжилт хүсэн ерөөе!
Амьдралынхаа анхны номыг бүтээсэн та бүхэн маань цаашид олон шилдэг бүтээлүүдийн эзэд болох болтугай.

 

Номын сангийн явуулын үйлчилгээ

Зургадугаар сар 6, 2014

Өмнөговь Аймгийн Төв номын сангийн Явуулын үйлчилгээгээр 2014 оны 4-р сарын 22, 23-ны өдрүүдэд аймгийн төвийн 2, 4, 9-р цэцэрлэгүүдэд очин бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үлгэрийн ертөнцөөр аялууллаа.

Хүнсний ногоо тариалагчдад зориулсан номын үзэсгэлэн

Зургадугаар сар 6, 2014
Өмнөговь Аймгийн Төв номын сангийн нийтийн уншлагын танхимд газар тариалангын улирал эхэлж байгаатай холбогдуулан газар тариалан эрхэлдэг анхлан ногоо тариалах гэж буй хүмүүсд зориулсан хүнсний ногоо тариалах, мод тарих, бусад туслах аж ахуй хэрхэн эрхлэх талаарх гарын авлага номнуудаар үзэсгэлэн гарган үйлчилж байна. Та бүхэн хүрэлцэн ирж дэ1001941_1438172803095775_5415674583721671217_nэрх номнуудаас сонгон үйлчлүүлнэ үү.

Follow

Get every new post delivered to your Inbox.